Асуудал байна гэдэг гайхамшиг!

Ямар ч асуудалгүй тайван сайхан амьдрах юмсан гэж мөрөөддөггүй хүн байдаг болов уу, байдаг бол тэр улс төрч байх гэсэн зүйр үг би болжээ. Хэрвээ асуудалгүй бол түүнд хийх ажилгүй гэсэн утга санаа юм даа. Гэхдээ “өчүүхэн авч агуу том” харагдах асуудлыг хүчээр бий болгож түүнийг шийдэж, нугаслан дарж “ардын баатар”-ын дүрд тоглох хэрэг юунд байна вэ? Мэдээж хэрэг, эрх мэдлээ аль болох удаан хадгалах цаад зорилготой аж.

1911 онд Хятадад болсон Шинхайн хувьсгалчдыг бүрэн бүслэн эрхшээлдээ оруулж, хуруугаа хөдөлгөх төдийд дарчих байсан Юан Шикай яагаад босогчдыг хэт ихээр нь хядлаа хэмээн өөрийн туслахдаа уурласан бол? Хатан Хаандаа очиж босогчид хүчтэй эсэргүүцэж бид аль байдгаараа тулалдаж байна. Бидэнд хүнс, сум хэрэгсэл дутагдаж байна хэмээн мөнгийг нь халааслан асуудлаа тордсон хэрэг. Түүний энэхүү “хичээл зүтгэл”-ийн дүнд Хятад улс хаант засгаа халж “Бүгд Найрамдах Засаг”-ийг тогтоон нийгэм байгуулалдаа нэгээхэн том алхам хийсэн ч ард иргэдээ дайны хөлд чирэн хөгжил дэвшлээ 30 жилээр боомилсон түүхийнхээ нэгэн хуудсыг эхлүүлсэн юм. More >

9cf567e58bf0e75bbig

Залуу Зохион Бүтээгч Уралдааны Тухайд

Реалити ТВ шоуны эрин зугаа цэнгэл, шөү энтертэйнмэнтийн ертөнцөөс уйдаж илүү амьдралд хэрэгтэй зүйтэй зүйлд хандуулах гэж оролдож буйн хамгийн том илрэл “Залуу Зохин Бүтээгч” уралдаан юм. Тус уралдааны талаар шүүмж, зөвлөмж, үнэлэмж ч гурвын дундуур хэд гурван санаагаа энд сийрүүлсүү. More >

97717028.dat

Цөмийн хаягдлын тухайд.

Сүүлийн бараг л 5 сар твиттер, фэйсбүүк болон бас бус мэдээ болон мэдээ нэртэй хог хамж шимдэг хэдэн сайтууд цөмийн хаягдлыг Монголд булах тухай бичицгээлээ. Энэ мэт мэдээ гарах бүрт хүмүүсийн сэтгэгдэл, бодол нь худлаа ингэж чимээгүй байж байгаад булчихна даа гэсэн хүлээлттэй эргэлзсэн, санаа зовсон зарим нь бүр улс төрийн ажиш хонжоо хайх шинжтэй ч хүртэл байсан билээ. Гэхдээ энэ хуучирталаа яригдсан асуудлыг дахиж хөндөх гэсний зорилго нь энэ үйл явдлыг хэрхэн үүссэн байх боломжтой, олон нийтийн хүлээлт болон тэдний буруу зөв дүгнэлтийн шалтгаан зэргийг задлан шинжилж үзье.

1.  Хэн энэ асуудлыг гаргаж ирэв?

Япончуудын тухай

Японы төр, ер нь япончуудын шийдвэр маш удаан гардаг – 7 хэмжсэний эцэст нэг огтлох уу үгүй юу гэдгээ шийддэг ард түмэн. Тиймээс ч гадаад бодлого боловсруулагчид, ОУХарилцааны экспертүүд Японы засгийн аливаа улс төрийн, гадаад бодлогын шийдвэр, үйлдлийг тааж мэдэх, тандахдаа түүнийх илэрхийлэл болгодог хэд хэдэн сувгууд байдаг. Тэрний нэг нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд байдаг. ХМХ нь ч төрийнхөө заншлаач гэдгээ сайн ухамсарлдаг, ХМХ нь бас төрийнхөө аливаа эрсдэлтэй үйлдлийн “зөөлөн” буюу “төвийг сахьсан” урьдчилгаа байдаг. Чингэснээрээ төрдөө ч ашиг тусаа үзүүлсээр ирсэн. More >

Японд тохиосон газар хөдлөлт болоод ТВ-үүдийн хийрхэл

Оны өмнөхөн юмдаг, Хойд Солонгос Өмнөд Солонгос руу их буугаад буудаж 3 хүний амь хөнөөсөн хэрэг явдалтай холбоотойгоор хүмүүс, ТВ-үүд дэлхийн 3-р дайн эхэллээ, одоо ингээд Ванга авгайн хэлсэн үнэн боллоо, ядаж байхад нострадамус бас ингэж хэлсэн гэж иш татаж ирээд л мэдээллэж билээ. Ядаж байхад муу эрс дайнд хөөрнө гэдэг шиг тэр үл явдлыг хүсэж байгаа мэтээр олон нийтийн зарим хэсэг хандаж байсан билээ.

Зарим ТВ-үүд тэр асуудлаар бүхэл бүтэн өдрийн мэдээний цагаа зарцуулах жишээтэй. Мэдээж Монголын олон иргэд тэнд ажиллаж амьдарч байгаа. Тэдэндээ санаа тавих нь зүйн хэрэг гэхдээ ямар ч сайхан зүйл өөрийн зүй тогтолын хэмжээ хязгаарааса давахаараа утгагүй болж ирдэг. Тэрний жишээ тэр үед мэдрэгдэж эхлээд дууссан. More >

Насан баярын өдрөөр бичсэн бодол минь

Хар багаасаа төрсөн өдөрөө нэг их анхаарч тэмдэглэж ирсэнгүй миний хувьд нас биед хүрээд ирэхээр олон хүнтэй ойртож нөхөрлөх тусам тэдний минь хувьд хааяа нэг сайхан уулзаж, учраад суух аятай боломж гэж гэж боддог. Гэвч өөрийнхөөө өнгөрсөн зам мөрөө харахаар “насан баяр”-ын өдөр бусдын л төрсөн өдрийн ижил ууж идэж, үрж цацан өдрүүд байсаар ирсэн нь харамсалтай.

Ноднин жилийн хувьд Цэцээ гүний оргилд явган гарч хийморио сэргээн, агаар амьсгалан ирсэн бөгөөд тэр нэгэн өдрөөс хойш төрсөн өдөр хэмээх өдрийг бусдад өгөөжтэй, өөртөө хэрэгтэй, найз нөхөддөө ч санаачилга болохуйц утга учиртай өдөр болгохыг хүсдэг болжээ. More >

Интернетийн 15 жилийн ойд

Олон блогчид, энхбат, хантулга, телнар нар өөрисдийн интертеттэй хэрхэн танилцсан түүхээ бичиж нийтэлжээ. Минийх сонирхол татах талаасаа ядмаг байх авч мэдээлэл, баримт талаасаа сонирхолтой байж болох юм гэж үзээд бусдын жишгээ дагаад бичихээр шийдлээ.

Интернетийн хувьд бол 1996-1997 оны өвөл курс, рефератын ажил хийхээр ахынхаа ажил дээр ажлын бус цагаар буюу Бямба гарагийн үдээс хойшоос суусаар Ням гарагийн өглөө 11 хүртэл сууж билээ. Огт ядраагүйгээр барахгүй улам л шунаглан тэнэсээр байлаа. Хайж байсан сэдэвээсээ хазайн сонирхол, урлаг, дуу хөгжим, спорт гээд л эцэж шавхагдахгүй мэдээлэлд бараг л живж байлаа.

Сургуулийн номын сан, Сталины хэмээх (Сталины сүрлэг хөшөө өмнө нь сүндэрлэн байдагаас үүссэн нэр) Төв номын сангаас мэдээлэл олж авахаас хавьгүй шинэлэг, өөр өнцгөөс мэдээлэл цуглуулах боломжтой (номын сангийн ном ихэнх нь хуучны Зөвлөлтийн ном хэвлэл давамгайлсан байсан байдал), нэг сэдвээр судалгаа хийхэд 10 рчим холбогдолтой холбогдолгүй шахам номын шүүрддэг байсан хүмүүст шууд “түлхүүр үг”-ээр хайгаад хэрэгтэй мэдээллээ ялгаад олчих зэрэг маш олон давуу талтай байлаа. More >

Төрөөс өгөх мөнгөний тухайд…

Намайг ажилаа хийгээд сууж байтал гэнэт төр маань май мөнгөө ав гээд загнаж байна. Ямар учиртай мөнгө болох яагаад гэх зэрэг асуулт асуутал, өөдөөс хүн мөнгө өгөх гэж байхад чинь аваач эргүү тэнэг амьтан бэ, аягүй бол авилгаар баяжсан нэг муу юм байгаа даа гэх нь тэр. Би өөрөө зүгээр мөнгө хэнээс ч авахыг хүсдэггүй, хүрээд ирвэл ямар мөнгө яах гэж ирсэн зэргээр дээд зэргийн анхаархал хандуулдаг нэгэн тул болгоомжлох гэхээсээ илүү сониучирхан энэхүү бичлэгийг үйлдэж байна. Учир нь би хөгжлийн бэрхшээлтэй биш, тэтгэвэрийнх биш, хөдөө алс нутагт нүүдэлчний уламжлалаа хадгалж үлдэхийн тулд хөдөө хөхөрч, гадаа гандаагүй, сурахыг ихэд эрхэмлэгч нэртэй оюунтан боловч сууж хойно нь хоцорон, сул мөнгө сугалахыг ихэд суралцах гээд буй нийгмийн хэсэг ч биш, хүүхдийн мөнгө авагч ч биш. More >

Columnas_Plus_Ultra

Доллар дээрх босоо хос зураас ямар учиртай вэ? $ нь ер нь ямар мөнгөн тэмдэгтийг бас илэрхийлдэг байсан юм бол?

Компьютерийнхээ товчлуурын “4” гэсэн тоог хардаа? “4”-ийн тооны дээхнэ талд дэлхийн хамгийн хүчирхэг “доллар”-ын тэмдэг байна.
Энэ тэмдэг гэхдээ АНУ-ын мөнгөн тэмдэгтийг ганцхан илэрхийлдэггүй. Гарал үүслээрээ ч тэр өнөөг хүртэл ч тэр, энэ тэмдэг “песо”-г илэрхийлдэг аж. Испаниар ярьдаг хэд хэдэн улс орон үүнийг өөрийн хэмээн үздэг. “Песо” испаниар утгачилбал “жин” гэсэн үг юм байна.
Долларын (эсвэл песогийн) эх сурвалж тодорхойгүй байдаг ч түүнийг Испанийн колоничлолын үеийн мөнгөн зоосон дээр дүрсэлсэн туг далбаанаас (Real de a Ocho буюу наймын нэг хэсэг. утгачилбал) үүсэлтэй гэж үздэг онол хүчтэй байдаг.
Зоосон дээр хос баганан зураас нь Геркулесийн баганыг бэлэгдсэн бөгөөд “S” нь түүнийг тойрон ороосон тууз аж. Мөн тэрхүү зоосон дээр нь “plus ultra” буюу “бүр цаашаа” гэсэн уриа байдаг бөгөөд үүнийг Кристофер Колумб Америкийг нээсний дараа нэмсэн байдаг.
Энэ тэмдэг нь 1770-аад онд Британы Хойд Америк болон Мексикийн хооронд бизнесийн хэрэглээнд нэвтэрчээ. 1785 онд АНУ Испанийн Мексикийн мөнгөн тэмдэгтийг өөртөө авсан байна. Тэр үед долларын тэмдэг болон доллар гэдэг үг нийтэд тархаж эхэлжээ.